Pages

Wednesday, October 6, 2010

JAVA -гийн талаар мэдээлэл


1980-аад оны сүүл, 1990 оны эхээр програмистууд чухамдаа л өөрсдийн төгс програмчлал хэлтэй болсон гэж бодож байлаа. Энэ бол C++. Хүчирхэг C хэлний үндсэн зарчмаас гадна объект хандалт ухагдахуун C++ тусгаж чадсан байлаа. Гэвч 1990 оны интернэтийн хүчтэй давалгаа болох WWW (World Wide Web) гарч ирснээр C++ энэхүү технологит нийцэхээ больсон юм. Ингээд програм хангамж хөгжүүлэгчид дахин “төгс” програмчлалын хэлний эрэлд гарав.

Java хэл бол хэдийгээр C++-ийн дараагаар түүний үндсэн шинж чанаруудыг багтаан хөгжүүлэгдсэн боловч жинхэнэ програмчлалын хэл болж чадсан юм. Зарим мэргэжилтэнгүүд “Java хэл нь Интернэтэд ажиллах боломжтой С++” гэж хэлдэг. Үнэн хэрэгтээ Java нь платформ үл хамаарах гэсэн үндсэн философитой бие даасан програмчлалын хэл юм.

1991 онд Sun Microsystems Inc-ийн Жеймс Гослин (Гослин бол C++ хэлийг зохиож байсан нэгэн), Патрик Найтон, Крис Варт, Эд Франк, Майк Шеридан нар Java-гийн анхны санааг гаргаж эхэлсэн юм. 18 сарын хөгжүүлэлтийн дараа анхны хувилбараа гаргаж, програмчлалын хэлээ “Оаk” гэж нэрлэв. Гослин өөрийн цонхоор байнга хардаг модны нэр “Oak”-аар шинэ хэлээ нэрлэсэн боловч ийм нэртэй өөр програмчлалын хэл байдгийг мэдснийхээ дараа хожим 1995 онд “Java” гэж нэрлэсэн гэдэг (Java-гийн хөгжүүлэгчид ажлын ойролцоох кафед байнга суудаг байсан бөгөөд кафенынхан “Java” гэдэг нэрийг тэдэнд санал болгосон түүхтэй).

Java-г анх олон үйлдлийн систем, платформ үл хамаарах хэл болгох үүднээс хөгжүүлсэн юм. Учир нь тухайн үед ганц компьютер гэлтгүй, гар утас, жижиг зөөврийн компьютер PDA зэрэг олон төхөөрөмжүүд зах зээлд гарч ирж байсан аж. Sun Microsystems Inc-ийнхан энэ чиг хандлагыг урьдчилан харж, Java-г хөгжүүлэх Green төслийг эхлүүлжээ. Харамсалтай нь энэ төсөлд өөр компани ялж, Green төсөл нурах аюулд хүрсэн юм. Аз болоход 1990-ээд онд Web асар хурдацтай хөгжиж эхэлсэн бөгөөд динамик вэб хийхэд Java-г ашиглах боломжтойг багийнхан олж харав. Green төслийн зорилго ч үйлдлийн систем, платформ үл хамаарах байсан учир интернэтэд ажиллах боломжтой програмчлалын хэл бүтээхэд илүү дөхөм болжээ. Ингэж дөрвөн жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд 1995 онд Java-г албан ёсоор олон нийтэд зарласан түүхтэй.
Java нь C++ хэлний бүхий л шинж чанарыг агуулж чадсан төдийгүй харин ч С++-ийн зарим үйлдлүүдийг улам боловсронгуй болгож, аюулгүй найдвартай, тогтвортой гүйцэтгэлтэй жинхэнэ “объект хандалтат, платформ үл хамаарах” хүчирхэг програмчлалын хэл болж чадсан юм.

Дэлгэрнгүй...

Алгоритм


Математик, компьютер, хэл шинжлэлийн ухаанд “Алгоритм хэмээх ойлголтыг тухайн ажил, үйлдлийг үр бүтээмжтэйгээр гүйцэтгэх аргачлал” гэ:ж тодорхойлдог. Анхны нөхцөл, өгөгдөл утгуудыг (оролт) ашиглан тухайн ажлыг хамгийн үр ашигтайгаар (“хамгийн үр ашигтай байна” гэдэг нь үнэхээр харьцангуй ойлголт юм.) гүйцэтгэж, хүссэн үр дүндээ (гаралт) хүрэх алхмуудыг ерөнхийдөө алгоритм гэдэг.

Алдарт одон орон судлаач, математикч, геометрч перс үндэстэн Аль-Хорезм (Аль-Хорезм /Muḥammad ibn Mūsā al-Khwārizmī/-ийг заримдаа “Алгебрийн эцэг” гэж үзэх нь ч бий. Тэрээр МЭ 780? онд Хорезм одоогийн Узбекстаны Кив хотноо мэндэлж МЭ 850? онд нас барсан) МЭ 825 онд өөрийн “Хинди тоон тооцоололт” хэмээх бүтээлдээ “algorism”, “algorithm” гэсэн үгийг дурьдсан байдаг. Тэрээр “Algorism” гэсэн үгээ “Араб тоон дээр хийх үйлдэл, дүрэм” хэмээн тайлбарласан байлаа. Хожим 18 дугаар зуунд Европчууд Аль-Хорезмийн нэрийг латинаар “Algorithmi” хэмээн орчуулж, тус үгээ “тоог бодох аргачлал” гэж тайлбарласан юм. Үүнээс хойш “алгоритм” хэмээх үг дэлхийн даяар түгж, математик алгебр, компьютерийн шинжлэх ухаанд “үйлдэл алхам, бодох аргачлал” гэсэн утгаар үлдсэн билээ.
Компьютерийн ухаан, програмчлалд “Нэгэн утгатай биелэгдэж болох алхам үйлдлүүдийн төгсгөлөг дарааллыг алхам алхмаар нь гүйцэтгэхэд төгсдөг бол энэ дарааллыг алгоритм гэнэ” гэж тодорхойлдог. Турин машины (Турин машин бол хийсвэр үйлдлийг гүйцэтгэдэг машин юм. Үүнийг 1936 онд Алан Турин тодорхойлж гаргажээ. Алан Турины энэ ажлаар математикийн шинжлэх ухаан компьютерт буух анхны алхам тавигдсан гэж үздэг.) тодорхойлолтонд алгоритмыг дараах гурван үндсэн бүлэгт хуваасан байдаг.

* Дээд төвшний тодорхойлолт
* Хэрэгжүүлэх төвшиний тодорхойлолт
* Формаль (хийсвэр) тодорхойлолт

Дээд төвшний тодорхойлолт бүхий алгоритмыг програмчлалд pseudo code (pseudocode эсвэл pidgin code)-оор төлөөлүүлдэг. Pseudo code гэдэг нь тухайн програмын ажиллах зарчим юм.

Математик, компьютерийн шинжлэх ухаанд математикч, эрдэмтэд тухайн бодлогыг бодох алгоритмыг нээн олж, өөрийн нэрээрээ нэрлэсэн тохиолдлууд маш их байдаг. Бараг хамгийн эртний болох Евклидийн алгоритмыг Грекийн алдарт математикч Евклид (МЭӨ 300?) нь онд анх боловсруулсан юм. Евклид “хоёр тооны хуваагдах шинж чанар”-ыг судалсны үндэс дээр хамгийн их ерөнхий хуваагч (ХИЕХ)-ийг өөрийн алгоритмаар бодож болохыг судалж, өөрийн “Евклидийн элемент” хэмээх алдарт бүтээл (тус номонд зөвхөн Евклидийн алгоритм төдийгүй Евклидийн геометр, теорем, аксиом зэрэг олон ойлголт, ухагдахуун багтсан байдаг)-дээ үлдээсэн байдаг.

Дэлгэрнгүй...