Pages

Friday, September 10, 2010

Амарагтаа хаягагдсан бүсгүйчүүд минэ араас ни битгий гүй


Хайр дурлал бүтэлгүйтэхэд хаягдсан нь үргэлж сэтгэл санаагаар унаж, дахиад хэзээ ч аз жаргалтай явахгүй юм шиг гутардаг. Гэвч жаахан тэс! Амьдрал 40 насанд эхэлдэг гэсэн үгийг сана! Хэрвээ та цэл залуухан аваас өмнө чинь урт зам бий.Тэр замд жинхэнэ аз жаргалыг чинь бэлэглэх дурлалын хунтайж тосон хүлээж буйг битгий март. Орхиод одсон хуучин амрагийнхаа араас сэтгэлээр бүү уна хэмээн сэтгэл зүйчид зөвлөж байна.

Амьдрахад чинь секс дутагдаад байна уу?

Мэдээж, нас биед хүрсэн бол чамд секс үгүйлэгдэх нь лав. Тэр байтугай залуу сайхан биед чинь секс чухал байлгүй яахав. Зүүдэндээ хуучин амрагтайгаа унтаж байна хэмээн сэрдэг биз. Аргагүй. Гэхдээ секс бол ердөө л зугаа цэнгэл, амтлагхан таашаал болохоос биш амьдралын чинь зорилго огтхон ч биш. Иймд зугаа цэнгэлийн төлөө сексийг үгүйлж, шаналаад байх шаардлагагүй. Магадгүй, хэн нэгэнтэй хоног төөрүүлэх үед “Цаашид чамайг хайрлаж чадахгүй” гэж хэлээд одсон бардам амраг чинь санагдаж түүнийг хэн ч орлохгүй юм байна гэсэн бодолд автаж байна уу. Чи өөртөө сэтгэл ханамжтай байхыг хичээ. Түүнээс биш өөрийгөө зэмлэхийг, хуучин амрагаа санагалзахыг урьтал болгодгоо больж үз.

Дасна гэдэг хайр дурлал биш

Бие биенээ танихгүй байхдаа л та хоёр учирсан. Ихэнх цагийг бие биедээ зориулж өнгөрөөсөн. Зөвхөн түүнд л зориулан амьдарч байгаа юм шиг байсан. Гаравч оровч цугтаа байсан учраас тэр чиний амьдралын нэг хэсэг болсон. Түүнийг явснаар чиний амьдрал хоосорчих шиг л болсон. Гэвч түүнтэй учрахаас өмнө чамд өөрийн гэсэн амьдрал байж л байсан шүү дээ. Тэр явснаар чиний амьдралын хэмнэлд өөрчлөлт гараа л биз. Хувцсаа хуучрахад тайлаад хаядаг биз дээ. Яг тэгж л бод.

Эхэндээ мэдээж амаргүй байна л даа

Гэхдээ чи залуу байгаа юм чинь түүнээс илүү сайн амрагтай учрах л болно. Мал амьтан ижилсдэг л дээ. Харин хайр дурлал бол ижил дасал болохоос хахь өөр гэдгийг сана.

Айдас

Ганцаараа болчихоор өнчирсөн мэт л санагдаад байна уу. Юу ч бүтээж чадахгүй юм шиг байгаа биз дээ. Нэг удаагийн бүтэлгүй учрал сэтгэл зүрхийг шархалж чи айдаст автав. Гэвч чи ганцаараа биш. Удахгүй хоёулаа болно. Зөвхөн өөрийгөө итгэл төгс, цоглог байлга. Сайн агаад сайхан залуус зөндөө бий.

Хэрэв чи сэтгэлээ барьж, бие даан амьдралд итгэлтэй алхвал бүх юм “Окей”. Айдсыг хөө.

Мөнгө тийм том саад биш

Хүссэн юмаа авч чадахаа больчихов уу. Түүнтэй хамт байхад чи гүнж шиг тансаглаж сүйд болж байсан юмуу даа. Тэр чамд “мөнгөний машин” байсан бол чи түүнд хайртай байгаагүй гэсэн үг. Хайрыг мөнгөөр тооцдоггүй. Өнөөдөр чамд юм юм дутагдаж, чи цалингаас цалингийн хооронд сажилж байгаадаа харамсаж байвал боль! Чи бас мөнгө олж сурах хэрэгтэй. Бусдаас санхүүгийн харьяат байна гэдэг ердөө боол шивэгчнээс ялгаа юу байх юм бэ. Тэр чамд бэлэг өгдөг байсан л биз. Одоо чамд бэлэг дутагдаад байна гэж битгий л бодоорой доо. Бэлэг бол ердөө бэлэг болохоос хайр дурлал, сэтгэлийн хишиг, амьдралыназ жаргал биш шүү.

Өс хонзонгоо авах

Санах ч хэрэггүй. Надаас түүнийг хэн булааж зүрхлэв хэмээн толгойгоо битгий зовоо. Тархиа тэгж гашилгана гэдэг өөрийгөө зовоож буй хэрэг. Чамайг хаясны төлөөсөнд чи зовлон үүрэх учиргүй. Ямар тэр амьтан чиний аз жаргалыг өвөртлөөд явчихсан биш. Бусдад өсөрхдөг хүнд ялангуяа эрчүүд тун дургүй. Амрагийг чинь цулбуурдсан бүсгүйн тухай бүү бод. Үзэн ядахын ч хэрэггүй. Харин чи өөртөө тулгарсан энэ бэрхшээлийг хэрхэн давах тухайд анхаарлаа хандуул. Чамд хэрэгтэй. Бурхан хүртэл талархан дэмжинэ.

No comments:

Post a Comment