Өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвд 79 дэх тохиолдол нэмж бүртгэгдэв. Халдвар тээгч нь 30 орчим насны, эрэгтэй, нийслэлд амьдардаг, гэр бүлтэй нэгэн аж. Түүний хавьтагчдыг тогтоохоор эмч нар ажиллаж байгаа юм байна. Халдвар тээгч сайн дураар шинжилгээ хамрагдсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр өвчтөн нь өмнө илэрсэн халдвар тээгчийн хавьтагч байсан гэнэ.
Энэ жил 16 тохиолдол нэмж бүртгэгдснээс олонхи нь бэлгийн хэвийн чиг хандлагатай, гэр бүлтэй залуус эзэлж байгаа юм. ДОХ-ын халдвар манай улсад бүртгэгдсэнээс хойш 79 иргэн уг өвчнөөр өвчилж, үүний 10 нь нас барсаныг мэргэжлийн байгууллагынхан анхааруулж байна
Wednesday, August 25, 2010
Дох-ын 79 дэх тохиолдол илэрлээ !!!
Labels:
Нийтлэл
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment