Pages

Tuesday, August 24, 2010

Монгол Охидуудаа Өмөөpмөөр бна

mongol,mongolСайн байцгаана уу. Сүүлийн үед монголын зарим эрчүүд монгол хүүхнүүдийг үг хэлээр доромжлох нь арай л хэрээс хэтрээд байна уу даа. Монгол хүүхнүүд бүгд янхан л гэнэ явдалтай л гэнэ.Наадмын талбайд орвол бөхчүүд бузартана л гэнэ. Би Монгол хүүхнүүдийгээ ёс журамтайгаараа дэлхийд дээгүүрт ордог гэж боддог. Яахав уулын мод урттай богинотой гэдэг шиг дэлхийн аль ч хөгжилтэй том гүрнүүдэд янхандалт , архидалт завхайрал байж л байдаг. Азийн аль ч улсуудад энэ асуудал байж л байдаг.Манайд улсад ч байгаа. Гэхдээ энэ асуудлыг Монголд бол бусад орнууд шиг тэгтлээ газар авчихсан бүх хүүхнүүд нь Янхан гэж хэлэгдэхээр хэмжээнд их биш гэж бодож байна. Миний мэдэх Монгол эмэгтэйчүүд бүгд л журамтай, эр нөхөртөө хайртай зөв сайхан амьдрахын төлөө сэтгэлтэй тийм л хүмүүс байдаг.Харин ийм байхад Монгол эрчүүд улам давраад байх шиг. Герман зэрэг Европын оронуудад эхнэр авахад маш хэцүү болсон гэж ярьдаг. Яагаад гэвэл хүүхнүүд нь маш биеэ даасан амьдралтай учраас эр хүний хоолыг хийж хувцасыг нь угааж илүү ажил хийхийг хүсдэггүй болсонтой холбоотой гэсэн. Үүнтэй холбоотойгоор хүн ам нь цөөрч , төрөлт буурсанаар хүн амын ихэнх хувийг хөгшчүүл эзлэх болсо гэх мэт сөрөг үр дагварууд их гарч байгаа юм гэнэ лээ. Тухайн орнуудын эмэгтэйчүүдийн хувьд сексийн тал дээр манай монгол эрчүүдийн яриад байдаг нөгөө ариун нандин журмын талаар бол яриад ч хэрэггүй.

Зүгээр л гудамжинд тааралдаад таалагдлаа, буудалд орлоо, сексдлээ, гараад явлаа ямар ч асуудалгүй. Гэтэл Монголд тийм биш шүү дээ. Би хөдөө явж байгаад согтуу тасраад уначихсан нөхрөө морин тэргэн дээр аччихсан их жаргалтай явж байгаа эмэгтэйг харсан. Монголд түгээмэл л байдаг амьдралын дүр зураг байсан. Тэгэхээр зарим монгол эрчүүд яагаад бүх хүүхнүүдээ бүр үзэн ядах хэмжээнд болчихсон юм би ойлгохгүй байна. Магадгүй боловсролын түвшин, юм үзэж нүд тайлаагүй хүмүүс нь тийм үзэл бодолтой байдаг юмуу. Тэгээд эмэгтэй хүмүүсийг үзэн ядаад дан эрчүүдээрээ амьдрахыг хүсээд байдаг юмуу гэхээр цэрэгт явах залуучууд олдохоо байсан гэх. Цэрэгт очоод зодуулж нүдүүлээд өлсгөлөнгөөр цааш харчих гээд байдаг юм байх.

Sonin.mn дээр “80 нярай тутмын 40 нь эхээсээ бэлгийн замын халдварт өвчинтэй төрж байна” гэсэн нийтлэл гарчээ. Тэгээд доор нь бичигдсэн зарим комментүүдийг уншаад маш их гайхлаа . Заримаас нь дурьдвал:

- denduu yanhandald gazar avj bna.huuhedee bodoj amidrax xeregtei bna

- аймаар юмдаа. эм нохой сүүлээ өргөөгүй бол эр нохой…… гэдэг дээ. хүүхнүүд яаж тийм балиар өвчинтэй байж хүүхэд гаргана гээд явж чаддаг байнаа. ёо, жирийн хүмүүстэй хамт төрдөг юмуу балиар юм бэ. бушуу тусад нь салгах хэрэгтэй. тэгэхгүй бол эрүүл ээжээс төрсөн хүүхэд тэр өвчнийг нь авч төрөөд гэмгүй байсан айл гэр салж сарних ч юм билүү. хэхэ. салгацан чинь өвчингүй эхчүүдийн эмнэлэг нь хоосон байвал яанаа. бүгд нөгөө эмнэлэг рүү явчихсан айн

- zavaartsan yum baliar yum YALAA ARCHILAJ MIDEHGVI BAIJ BAS MONGOL ERCHVVLEE ARCHAAGVI GECHJEE
- bugsn umhiirsun huuhenuud yas yuman deeree mongolchuudiig shardag garuud huuhnuud shuu . kameroon ulsii n 2 haraas avhuulaad huudunduu. alaa hunhij amaa medej sadar zavhaichuudad
-
- heterhii yumaa. humuus baliar zavhai bolj bna. taaraldsantaigaa yavaldaad huuhnuud n heniihiig n medehgyu huuhed turuulchiheed bi eh hun geed huurch guigeed. udahgyu baahan hamargyu humuus garah yum bna l daa. yana daa. 50% gedeg ch heterhii ih bna. saihan saihan huuhnuud l yavaad bdag, saltaa saamniihaa talaar sanaa tavimaar yumdaa.

Энэ хүмүүс юу яриад байнаа. Эмэгтэй хүмүүс биеэ үнэлээд явж байснаа эсвэл замбараагүй явдалтайдаа санамсаргүй жирэмсэн болчихоод за за яадгийн энийг гаргачихъя гээд төрүүлдэг болж таарч байх шиг байна. Хэнийхийг нь ч мэдэхгүй хүүхэд төрүүлдэг гэнэ. Үгүй ээ ямар нохой ярьж байгаа биш дээ хэнийхийг нь ч мэдэхгүй гөлөг төрүүлдэг. Эмэгтэй хүн хайртай хүнээсээ юмуу нөхрөөсөө л хүүхэд төрүүлдэг. Энийг бол хүмүүс маргалтгүй мэдэж байгаа эргэн тойронд дандаа л тийм байгаа биз дээ. Манай нэг таньдаг эгчийг жирэмсэн байхад нь нөхөр нь бэлгийн замын өвчин авчраад өгчихсөн байсан. Аюултай их гомдсон доо хөөрхий. Тэглээ гээд яахав дээ хүүхдээ төрүүлсэн. Эрүүл саруул төрсөн.Бас нөхрөөсөө салаагүй. Гадаадад их сургууль төгссөн маш царайлаг хүүхэн байдаг. Энэ хүн гадаад хүнтэй суувал суугаад явчихаар гэвч тэр олхиогүй нөхрөө хайрлаад л амьдраад л байна. Та нар ийм хүүхнүүд дэлхийн хаанаас ч эрээд олохгүй. Эмэгтэй хүнд өвчин халдаачихаад дээр нь нэмээд үг хэлээр доромжилно гэдэг чинь хэтэрч байгаа юм бишүү. Савны хавдар гэдэг өвчнийг эрчүүд эмэгтэйгээс эмэгтэйд зөөдөг гэдэг юм байна лээ.Эрчүүд л тэр жигшээд үзэн ядаад байдаг янхануудаасаа өвчин авчирч жирэмсэн эхнэртээ халдааснаа өнөөдөр ийм байдалд хүрсэн байна. Тэгэхээр иймэрхүү юм яриад байгаа Монгол эрчүүд жоохон бодоочээ. Эхнэрээ жирэмсэн байхад нь тэр жигшээд үзэн ядаад байгаа янхануудтайгаа явалдаж өвчин авчирч эхнэртээ өгөхөө болиочээ. Гуйж байна. Үр удам чинь бузартаад байна. Таны ээж гэх сайхан Монгол бүсгүй өөрийг чинь явдалтай янхан байж байгаад төрүүлээгүй, эрүүл саруул төрүүлээд хайрлаж хамгаалж өсгөсөн болохоор та нар өдийд хүний зэрэгтэй өсөж том болчихоод компьютер интернет хэрэглээд хүн муулаад доромжлоод сууж байна.

Үр хүүхэддээ бас тийм боломж олго. За энд би бүх Монгол эрчүүд гэж хэлээгүй зөвхөн ухамсар нь эвдэрчихсэн дээрх комментийг бичсэн шиг аймшигтай нөхдүүдэд хандаж хэлж байгаа юм шүү. Тэр аймшигтэй нөхдүүд эрчүүд явдалтай л гэнэ эцсийн эцэст эмэгтэйчүүдтэй л явалдаж байгаа гэж биеэ өмөөрдөг юм байна лээ. Хэрвээ та гэр бүлтэй бол таны гэр бүлийг та өөрөө л хамгаалах үүрэг хүлээснээс биш тэр янхнууд хамгаалах үүрэг хүлээгээгүй. Тийм учраас буруу буруу бусдын буруу гэдэг шиг эхнэрээ араар нь тавьсныгаа ядаж л нэг янхан руу чихдэгээ болиорой. Монгол хүүхнүүд тийм цадигаа алдсан явдалтай арчаагүй хүмүүс бишээ. Таньд тэгэж харагдаад байгаа бол та л тийм хүмүүстэй орооцолдоод байна бүтэлгүй, арчаагүй амьтан минь. За тэгээд зовхи нь өөдөө сайхан Монгол хүүхнүүдээ урагшаа.Хүнээс илүү байж өрөвдөнө , дутуу байж атаархана гэдэг шүү дээ. Зарим нэгэн арчаагүй эрчүүд дутуу учраас атаархаад элдвээр хэлээд байх шиг байгаа юм өрөвдмөөр гэж… Та нар Монгол эмэгтэйчүүд шиг сэтгэлээрээ агуу бай л даа.

Нэмэж хэлхэд :Үерхэл гэдэг үгэнд итгэл байдаг шиг Үнэн гэдэг үгэнд амлалт байгаасай Үргэлж гэдэг үгэнд жаргал байдаг шиг Хайртай гэдэг үгэнд тоглоом битгий байгаасай

No comments:

Post a Comment