Pages

Wednesday, August 25, 2010

Дох-ын талаар Дох гэж юу вэ?!

Image and video hosting by TinyPic
Хvний Дархлал Хомсдлын Вирус ба Дархлалын Олдмол Хомсдол
1980-аад оны эхээр эмч, эрдэмтэд хvнд хэлбэрийн уушгины хатгалгаа болон ховор тохиолддог хорт хавдараар (гей хорт хавдар гэж тухайн vед нэрлэдэг байсан!) євчлєгсєд ихэссэр байгааг анзаарсан бєгєєд энэ ХДХВ/ДОХ байжээ.
Энэ нь гей эрчvvдийг цочролд оруулж, лесби эмэгтэйчvvд ч мєн энэ асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэн юм. ХДХВ-ын халдвартай хvмvvсийн байдал хvнд хэцvv байсан хэдий ч, НААRT (Вирусын эсрэг єндєр идэвхт эмчилгээ) шинээр гарч байдал сайжирч эхэлсэн. Одоо бол ХДХВ/ДОХ-ын халдвартай хvмvvс єєрсдийн дархлалын системийг хянаж, хэьийн амьдралаар урт удаан амьдрах боломжтой болсон билээ. 1996 оноос хойш ДОХ євчнєєр нас барагсдын тоо эрс буурч эхэлсэн. Гэвч, бvх юм сайн сайхан болоогvй л байна. HAART нь тєгс эмчилж чадахгvй л байна. Эмчилгээий зардал єндєр, хvн бvрт хvрэлцээтэй биш байна. ДОХ-оор нас барагсдын тоо багассан ч, ХДХВ-ын халдвар зарим хvн амын дунд нэмэгдсээр байгаа билээ. Эрчvvдтэй бэлгийн харьцаанд ордог эрчvvдийн дунд ХДХВ-ын халвдар мєн л єссєєр. АНУ-ын Халдварт Євчийн Хяналт болон Урьдчилан Сэргийлэх Тєвєєс мэдээлснээр, ХДХВ-ын халдвар нь 25-аас 44 насны хvмvvсийн нас баралтын 2 дахь том шалтгаан болж байна.ХДХВ/ДОХ гэж юу вэ?

Та ємнє нь ХДХВ нь ДОХ-ыг vvсгэдэг вирус болохыг сонсож байсан байх. Энэ вирус нь халдвартай хvний цус, vрийн шингэн, vтрээний шvvрэл болон хєхний сvvгээр халдварлан тархдаг. ХДХВ нь тэсвэр муутай вирус бєгєєд хvний биеэс гарангуут vхдэг. ХДХВ нь тнаы биенд орсон тохиолдолд халдварлах боломжтой. ХДХВ хvний биенд ороод цусны цагаан бєємний Т-лимфоцит эс болон Т-бєєм зэрэг зарим эс рvv довтолдог. ХДХВ нь СД4+ хэмээх Т цэгийг гэмтээж, цусны цагаан эс халдварын эсрэг тэмцсээр ХДХВ нь биеийн дархлалын системийг доройтуулдаг. ДОХ гэдэг нь ХДХВ-ын халдварын хvндэрсэн хэлбэр бєгєєд вирус нь цусны цагаан эсний хэмжээг бууруулж, давхар халдвараас єєрийгєє хамгаалах чадварыг багасгадаг. Эдгээр давхар халдвар нь хvний биеийн эсэргvvцэл багасснаас бактери болон вирусvvдээс болж бий болдог. Энэ эь хvний ихэд суларсан дархлалын системийг муутгадаг. ДОХ-оос болж нас барж байгаа хvмvvс нь ХДХВ биш бусад давхар халдваруудаас болж нас бардаг.
ДОХ-ын vе шатанд орсон эсэхийг эмч шинжилгээгээр илрvvдэг ба СД4+ -ийн хэмжээ 200-гаас багасч ямар нэгэн давхар халдвараас болж биеийн ерєнхий байдал доройтсоноор мэддэг. Таны СД4+-ийн хэмжээ 200-гаас багасаад эргээд нэмэгдсэн байсан ч ДОХ-ын халдвартай євчтєн хэвээр байна. ДОХ-ын тухай товчхондоо ийм байна. ХДХВ нь сармагчнаас хvнд халдварласан гэж vздэг. Гэвч энэ нь бас л тодорхойгvй байна. Африкийн зарим орнуудуд сармагчны мах иддэг учраас энэ байж болох л санаа. Эдвард Хупер єєрийн бичсэн “ХДХВ/ДОХ-ын эх сурвалжаар аялсан нь” хэмээх номондоо ХДХВ нь Африкт хэрэглэж байсан шимпанзе сармачингийн эдийг ашиглан vйлдвэрлэсэн полимелитын вакцинаар тархсан гэж бичжээ. Гэвч энэ нь нэлээн маргаантай асуудал юм. ХДХВ нь хvн тєрєлхтний дунд хэрхэн тархссан нь одоогоор тодорхогvй хэвээр байна. ХДХВ нь ДОХ-той холбоогvй, эдгээр нь хоорондоо холбоогvй гэдэг ойлголтууд байдаг ч эмч, эрдэмтэд vvнтэй санал нийлдэггvй юм.

Шинж тэмдгvvд

ХДХВ-ийн халдвартай хvмvvс халдвар авсныхаа дараа удаан хугацаагаар шинж тэмдэг нь илрэхгvй байж болдог. Таныг ХДХВ-ын халдвар авч уу, vгvй юу гэдгийг зєвхєн шинжилгээгээр л мэдэж болдог. ХДХВ-ын шинж тэмдгvvд нь: турах буюу жин алдах, булчирхай цочих, халуурах, ядрах, суулгах, уушигны vрэвсэл, хамар, аман дээр болон арьсны зарим хэсгээр толбо бий болох, мартамхай болох, сэтгэл санаагаар унах, гэх мэт. ДОХ-ын хувьд элдэв онцгой шинж тэмдэг илрэхгvй, гэвч ДОХ-оох шалгаалсан дагалдах халваруудаас нь янз бvрийн шинж тэмдгvvд илэрдэг. Шинж тэмдэг илрээгvй ч ХДХВ/ДОХ-ын халдвартай хvмvvс халдвараа бусдад халдааж болдог.

Оношлогоо

ХДХВ-ын халдвартай эсэх нь цусны шинжилгээгээр илэрдэг.ХДХВ-ын шинжилгээ нь таны биеийн систем дэх вирустэй харьцах эсрэг биеийг илрvvлдэг. Ерєнхийдєє эсрэг бие нь халдвар авснаас хойш 3 сар хvртэлх хугацаанд бмй болдог боловч, зарим тохиолдолд 6 сар ч болж болдог. Хэрвээ та єєрийгєє ямар нэгэн байдлаар ХДХВ-ын халдвар авсан гэж сэжиглэж байгаа бол бусад хvмvvсийг хамгаалахын тулд єєрийгєє ХДХВ-ын халдвар аваагvй гэдгээ мэдэх хvртлээ (6 сар хvртэл) бэлгийн харьцаанд орохдоо маш болгоомжтой хандах хэрэгтэй.

Яаж халдварладаг вэ?

ХДХВ нь халдвартай хvний цус, vрийн шингэн, vтрээний шvvрэл болон хєхний сvvгээр дамжин халдварладаг. ХДХВ нь мєн шvлс, нулимс, хєлсєнд маш бага хэмжээгээр агуулагдаж бадаг боловч эдгээр шингэнээр дамжин халдварласан тохиолдол одоогоор бvртгэгдээгvй байна. Гэхдээ, таны шvлсэнд цус байж болохыг та бvv мартаарай.

ХДХВ нь Бэлгийн Замаар Дамжих Халдвар болох нь тодорхой билээ. Энэ халдвар нь бэлгийн ямар ч харьцааны vед халдварлах боломжтой юм. Эрvvл чийрэг арьстай байх нь ХДХВ халдвараас хамгаалах сайн хамгаалалт болдог. ХДХВ-ын халдвартай хvний цус таны арьсан дээрх шалбархай, шарх, шулуун гэдэсний салс, vтрээ, нvд, хамар луу ХДХВ орвол халдварлах боломжтой болдог. Бэлгийн зарим харьцаа нь бусдаасаа илvv эрсдэлтэй байдаг. Шулуун гэдсээр болон vтрээгээр бэлгийн харьцаанд ороход арьс гэмтэх нь амархан байдаг учраас арьсны шалбархайгаар ХДХВ-ын халдвар дамжих эрсдэлтэй. Амаар бэлгийн харьцаанд орох нь аюул багатай боловч мєн л эрсдэлтэй. ХДХВ нь vрийн шингэнээр дамжин аман доторхи жижиг гэмтэл, шалбархайгаар халдварлах боломжтой. Эмэгтэйчvvд хоорондоо амаар бэлгийн харьцаанд орох нь эрсдэл багатай ч халдвар дамжих боломжтой. ХДХВ нь халдвартай хvний хэрэглэж байсан тариурыг дамжуулан хэрэглэснээр халдварлаж болдог. Энэ вирус нь нэг хvнээс нєгєє хvнд тариураа дамжуулах vед тариур дотор хангалттай удаан хугацаагаар амдьрах чадвартай. ХДХВ нь мєн цус сэлбэх, солих явцад халдварлаж болно. ХДХВ-ын халдвартай жирэмсэн эх хvvхдээ хэвлийд байхад ньХДХВ халдварлуулах боломжтой. Эрvvл мэндийн ажилтнууд зvv тариураар ХДХВ-ын халдвар авсан тохиолдлууд байдаг. Эрvvл мэндийн ажилтан євчтєнvvддээ халвар дамжуулсан нэг тохиолдол байдаг. ХДХВ нь хvний биенээс гарснаас хойш удаан амьдрах чадвар муутай. Ханиахад, бие биенээ тэврэхэд, аяга тавгаа хувааж хэрэглэхэд ХДХВ халдварлахгvй.

Яаж эмчлэгдэх вэ?

Хvмvvсийн хувьд ХДХВ/ДОХ-ын халдвар авах гэдэг нь маш аймшигтайгаар vхэл мэт тєсєєлєгддєг.Харин, вирусын эсрэг єндєр идэвхт эмчилгээ нь энэ хэцvv байдлаас гарах гарцыг нээж єгсєн. 1990-ээд оны сvvлээс гарсан Вирусын эсрэг єндєр идэвхт эмчилгээ нь ДОХ-ын халдвараас шалтгаалсан нас баралтыг эрс багасгасан. Гэвч энэ нь бvрэн тєгс эмчилгээ биш. Энэ вирусын эсрэг вакцин, эм бэлдмэлийг бий болгох судалгаа шинжилгээний ажил явагдсаар байна.

No comments:

Post a Comment