Pages

Wednesday, August 18, 2010

Үнэхээр Гайхалтай


Сая ажилдаа орж ирээд yahoo мэдээ гарчиглаж суутал нэгэн нийтлэл (унших) үнэхээр сэтгэл хөдөлгөлөө. Хагас сарын өмнө Кристина Пэрри (Christina Perri) Лос Анжелесийн нэгэн kафед зөөгч хийдэг, зав чөлөөгөөрөө дуу зохиох дуртай эгэл жирийн нэгэн байв. Гэтэл нэг өдөр ичнээ танил нь түүний дууны танилцуулгыг So You Think You Can Dance (SYTYCD) шоуны бүжиг дэглээч Stacey Tookey-д атгуулсан нь түүнд санаанд оромгүй амжилтын үүдийг нээж өгсөн байна.

Кристинагийн зохиосон дуунууд дундаас "Jar of Hearts" дуу нь бүжиг дэглээчид ихэд таалагдсан тул шоуны нэгэн дугаарт бүжгийн ая болгохоор шийдэн Кристинаг дуугаа мэргэжлийн түвшинд яаралтай бичүүлж ирэхийг шаардсан байна.

Ийнхүү түүний "Jar of Hearts" дуу нь SYTYCD-ийн 6сарын 30-ны дугаарт Billy Bell, Kathryn McCormick-ийн бүжгэн дээр тоглогдсон бөгөөд тэр шөнөдөө дуу нь тэсэрч iTunes-ийн жагсаалтын 13т, Billboard Hot Digital Songs Chart-ийн 23т, Billboard Hot 100-ийн 58д, Canada's Single Chart 54т, Amazon's Digital Singles Chart-ийн 10т тус тус орж иржээ. Үүнээс үүдэн шоуны зохион байгуулагчид Кристинаг дөрөв дэх өдрийн шийдвэр гаргах дугаарт дуугаа амьдаар нь дуулахыг санал болгосон нь түүнд өөрийгөө нээх маш том боломжийг олгосон юм.

Xоёрхон долоо хоногийн өмнө хэн ч танихгүй байсан жирийн нэг бүсгүй, ганцхан шөнийн дотор од болон гялалзаж, өдрийнхөө уйтгартай ажлаас гарч, одоо өөрийнхөө хийх дуртай зүйл болох дуугаа бичиж, анхны цомогоо гаргахаар сэтгэл шулуудан ажиллаж байна. Тэгэхээр анд минь амьдрал чинь хүнд, хэцүү байлаа ч гэсэн хийх дуртай зүйлээ хэзээ ч битгий хаяаарай! Нэг л өдөр энэ бүсгүй шиг амжилт хаалгыг чинь тогших бий вий!

No comments:

Post a Comment