Pages

Thursday, August 26, 2010

Хайр гэж юу вэ?.<Мөнхийн сэдэв>


Хайр сэтгэл яагаад дуугүй хүнийг дуу оруулж, баатарлаг сайн үйлс бүтээх уран зориг хайрлаж, уран зураг, уянгат хөгжим, яруу найраг бүтээх онгод болон хувирч, хүнийг танигдашгүй болгон өөрчилж өөд татдаг вэ? Яагаад зөвхөн энэ хүнд хайр сэтгэлээ өгөв өө? Хүн амьдралдаа хэдэн удаа сэтгэлтэй болох вэ? Хоёр хүнд зэрэг сэтгэлтэй байж болох уу? Шохоорхол, дурлал, зуурдын сэтгэлийг хайраас яаж ялгах вэ? Үерхлээс хайр үүсэх үү? Хайр сэтгэл арилж устах уу? Хариугүй, бүтэхгүй хайр гэж байх уу? Гэхчилэн олон асуулт залуу насныхны зүрх сэтгэлийг шаналгаж хариу нэхэж байдаг нь зүйн хэрэг.Хайр сэтгэл гэж юу вэ? Хайр сэтгэл нийгэм, биологи, сэтгэл зүйн эх сурвалжтай. Хүний ёс суртахууны хүмүүжил, биеэ авч явах соёл, гоо зүйн таашаал хэдий чинээ өндөр хөгжсөнөөр хайр сэтгэлийн гүн бат тогтвортой нь хэмжигдэнэ. Хайр сэтгэл хүнд ирэхдээ мөс чанарыг нь сорьж шалгадаг.Францын алдарт зохиолч Стендаль "Хайр сэтгэл бол эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бие биенээ хамгийн их аз жаргалтай байлгахын төлөө хоорондоо уралдахыг хэлнэ" гэсэн байдаг.Хайр сэтгэл нь цэвэр ичимтгий, ариун нандин чанар, хурц сэргэлэн оюун ухаан, гоо сайхан бие бялдар гурвын нэгдэл юм. Тийм ч учраас сэтгэлтэй хүндээ нөгөө нь хорвоогийн хамгийн сайхан Залуу, Бүсгүй байдаг. Хайрыг булаасан хүн чинь царай зүс, бие галбир, оюун ухаан, сэтгэл санаагаар сайхан бол жаргалын дээд тэр. Гэвч царайлаг, нуруулаг ч ухаалаг биш, хүмүүжил соёлоор дутмаг бол хүний сэтгэлийг татаж чадахгүй. Амьдралд арван хуруу тэгш хүн ховор. Тэгээд ч хүн хүний нүдэнд дулаахан харагдаж, сэтгэлд нь хэн тааламжтай санагдана гэдэг учрыг нь олоход түвэгтэй нарийн асуудал. Хүний уянгалаг, эгшиглэнт дууны өнгө, ухаалаг дөлгөөн харц, гайхаж бишрэм уян налархай бие галбирын аль нэг нь зүрх сэтгэлийг эзэмдэж хувь заяаг шийдэх увидастай. Энэ нь хүсэл мөрөөдлийн нэг хэсэг тухайн хүнд таарахад баясаж бахдан хүлээн угтаж авах чадвар юм.Хүнлэг энэрэнгүй тусч сайхан сэтгэлтэй, ухаалаг, ажилсаг, нямбай, гоё биетэй, цэмцгэр охид бүсгүйчүүд, хөвгүүд залуус үеийнхнийхээ нүдэнд өртөж хайр хүндэтгэлийг хүлээдэг.Хайр сэтгэлдээ хувиршгүй үнэнч байна гэдэг бол хүний дотоод ертөнц хичнээн баян тансаг, агуу их хүчтэй байгаагийн шинж, залуу хүмүүс бие биесээ ойлгож тууштай үерхэж нөхөрлөхөд бардам ихэмсэг хийрхүү зан саад тотгор болох нь бий.Хайр сэтгэлээ нандигнан хайрлаж явж чадахгүйгээс болоод хожмын өдөр хуримлан гэрлэж чадахгүйгээс болоод хожмын өдөр хуримлан гэрлэж аж төрөх хувь дутдаг. Хайртай хосын эмгэнэлт явдал нь хэн нэгний сэтгэл хөрөх явдал юм. Хайртынхаа сэтгэлийг хөргөхгүйн тулд цэцэг ногоог байнга услаж тордохын адил ямагт санаа тавьж нөгөө хүнээ ойлгож, хүндэтгэж, үнэлж, анхаарч халамжилж, хайрлаж энхрийлж явууштай."Эцэст-н хэлхэд эхлэлийг-н тависан бол төгсөглийг-н үзэж бгаарай"

No comments:

Post a Comment